CRYPTOGRAPHY

Хууль эрх зүй

Нууцлалын бодлого

Сүүлд шинэчилсэн: 2026.10.01

Энэхүү бодлого нь CRYPTOGRAPHY (доор “сайт”, “бид” гэх) ямар мэдээлэл цуглуулдаг, хэрхэн ашигладаг, хэнтэй хуваалцдаг талаар тайлбарлана. Бид таны мэдээллийг гуравдагч этгээдэд худалдахгүй, зар сурталчилгааны зорилгоор дамжуулахгүй.

1. Нэвтрэлт, бүртгэлийн мэдээлэл

Бүртгүүлэхэд таны имэйл хаяг, нууц үг (Supabase Auth-аар шифрлэгдэж хадгалагддаг) болон сонголтоор өгсөн нэрийг цуглуулна. Энэ мэдээллийг зөвхөн нэвтрэлт баталгаажуулах, таны бүртгэл (жишээ нь хадгалсан нийтлэлүүд) хадгалахад ашиглана.

2. Зочны хандалтын мэдээлэл

Нийтлэл хэдэн удаа уншигдсан, сайт руу өдөрт хэдэн зочин ирснийг тоолохын тулд нэвтрээгүй зочдодcg_vid нэртэй, 1 жилийн хугацаатай, зөвхөн санамсаргүй тоо агуулсан cookie тавьдаг. Энэ нь таны нэр, имэйл, IP хаяг зэрэг хувийн мэдээлэл огт агуулаагүй, зөвхөн “энэ хэрэглэгч урьд нь орж байсан эсэх”-ийг ялгах зориулалттай. Cookie тавигдаагүй тохиолдолд (жишээ нь cookie-г блоклосон үед) IP хаягийг нэг чигт хэш (SHA-256) хийж ашигладаг бөгөөд жинхэнэ IP хаягийг хэзээ ч хадгалдаггүй.

Хандалт бүрт мөн дараах ерөнхий мэдээллийг тэмдэглэнэ: хостинг үйлчилгээ үзүүлэгчийн IP хаягаар тодорхойлсон улс, хот (IP хаяг өөрөө хадгалагдахгүй); таныг сайт руу ямар сайтаас (жишээ нь хайлтын систем, нийгмийн сүлжээ) орж ирснийг харуулах тэр сайтын домэйн нэр; төхөөрөмжийн төрөл (утас, таблет, компьютер).

Энэ мэдээлэл нь тодорхой хүнийг таних зорилготой биш — browser/төхөөрөмжид суурилсан ойролцоо тоолол бөгөөд статистикийн зорилгоор (admin самбарын хандалтын тайлан) л, зөвхөн нэгтгэсэн тоо хэлбэрээр ашиглагдана. Сайтын ажилтнуудын хөтөч (cg_staff cookie-той) болон хайлтын роботын хандалтыг тоолдоггүй.

3. Хадгалсан нийтлэл (bookmark)

Нэвтэрсэн хэрэглэгчийн хадгалсан нийтлэлийн жагсаалтыг таны бүртгэлтэй холбож хадгална. Зөвхөн та өөрөө үзэх боломжтой.

4. Холбоо барих маягт

“Холбоо барих” хуудсаар илгээсэн нэр, имэйл, зурвасыг зөвхөн танд хариу өгөх зорилгоор хадгалдаг бөгөөд зөвхөн сайтын админ/редактор эрхтэй хүмүүс уншиж чадна.

5. Гуравдагч талын үйлчилгээ

Мэдээллийг хадгалах, нэвтрэлт баталгаажуулахад Supabase (Postgres, Auth, Storage) ашигладаг. Гадаад мэдээг орчуулах, хураангуйлахад Anthropic (Claude) API ашигладаг бөгөөд энэ үйл явцад зөвхөн нийтэд нээлттэй мэдээний текст дамждаг — хэрэглэгчийн хувийн мэдээлэл дамждаггүй.

6. Таны эрх

Та өөрийн бүртгэлийн мэдээллийг устгуулах, ямар мэдээлэл хадгалагдсаныг мэдэх хүсэлтэй бол Холбоо барих хуудсаар хандаарай.

7. Өөрчлөлт

Энэ бодлого цаг хугацааны явцад шинэчлэгдэж болно. Мэдэгдэхүйц өөрчлөлт орсон тохиолдолд энэ хуудсан дээрх огноог шинэчилнэ.